Хөврөн нүүх хөвсгөр үүлсийн чөлөөнд
Чиний минь ам ганцаар чихэр идэх шиг уйтай
Хөнжилнөөсөө сугаран босмооргүй үдшүүдэд
Хэн нэгний тавиланг зохиох
Бурхадын гэр эзгүй
Нүдгүй чихгүй улаан шороо
Нүх бүхнээр минь шуурах тамын энэ ертөнц дээр
Нисэх далавчиндаа түүртэж
Өдөө зулган хаях миний солиорол ганцаардал болоход
Бурхадын тулга галгүй
Хүйтэн шөнө дан цамцтай
Гэрээсээ гараад дагжин чичрэхдээ бодож олсон
Хөндий хоосон биенээс
Тамхины утаа тэнгэрт дэгдэн
Үүлс болж бороо шаагихад
Бурхадын хот гэрэлгүй
Төгөлдөр хуурын гунигт аялгуу шиг
Төөрөлдөж явсан амьдралаа дүгнэхэд
Төрсөндөө харамсах хүнд бодлууд
Төд удалгүй замхран арилахад
Бурхадын мэлмий сохор
Уран зураг шиг амьдралыг
Урж тасдсан арьсаа оёж нийлэлэн суухад
Мэдрэмжгүй мунхагууд баллаж
Мэддэг царайлан жүжгэлхэд
Бурхадын зураг хар цагаан