Tuesday, October 26, 2010

Байх л ёстой шүлэг

Заримдаа би итгэнэ
Зааныг сүүлгүй гэж
Зарааг үсгүй гэж
Замыг тоосгүй гэж
Итгээд
Итгээд л
Итгээд л
Этгээд бодлоо үлдэн хөөхөд
Надаас унасан бодлууд
Газарт бууж цэцэгсийг ургуулаад
Ургасан цэцэгс нь
Улс төржиж усыг шүүмжлээд
Нарыг ажлаас нь халахад
Амьдрал яг зүүд шиг санагдаад
Аягүй олон санаанууд
Ар нуруунаас хутгалаад
Аймаар их өвдсөн ч
Ашгүй үхэл тойроод
Авс захиалах хэрэггүй
Арван цаас халаасандаа үлдлээ
Авгайн хийх хоолны жоронд
Нэг л эндүүрэл гарчээ
Аальгүйтэж инээмээр санагдахад
Амьдрал тэр чигтээ комеди
Ха ха ха ха ханашгүй сайхан мэдрэмж
Хаалга балбалгүй ороод ирлээ
Багш минь намайг
Идеалист гэж хараалаа
Багахан донгосоорой
Багш гуай
Тэгж ярьвал тэр
Тэмүүжнийг чинь
Бодров илүү хийсэн шүү
Заримдаа би итгэнэ
Зааныг сүүлгүй гэж
Зарааг үсгүй гэж
Замыг тоосгүй гэж
Итгээд
Итгээд л
Итгээд л
Заан сүүлтэй
Зараа үстэй
Зам тоостой
Заримдаа итгэдэггүйээ.

савлуур

Он цаг хугацааг би ойд хүлээнэ
Ойн дундуур сүнс гунигтайгаар алхана
Цэлмэг тэнгэр өөд шувууд нисэж нарыг халхалхад
Цаанаа л нэг жихүүдэс төрүүлэм хийл уянгална
Би булшин дунд зогсоно
Би бусдаас илүү их гунигтай
Чи үхсэн болж жүжиглэнэ
Гарт чинь гялалзах бөгж өнгөө хэдийн алджээ
Харанхуйд савлуур дээр сүнс чинь тоглоно
Хамтдаа тоглохсон гэж миний нулимс урсана
Чи булшин дунд зогсоно
Чи бусдаас илүү их гунигтай
Цонхоор саран худлаа инээнэ
Худал инээдэндээ гуниг нуусныг нь би олж харна
Тас хар хувцас чиний бөгж
Тас хар гүүр чиний шувууд
Цустай ном
Цагаан цаас
Нурсан балгас
Нуруу хүйт даах шиг хачин мэдрэмжы
Өвөл болж булшин дээр чинь цас оржээ
Өөдөө харахад диваажин ойрхон санагдах болжээ
Чиний сүүлчийн үгс дуулдахаа байлаа
Миний сүүлчийн дусал цус
Чам дээр буулаа.

Ай арван наймт

Гал  халуун арван наймт хажууд минь догдолно
Ганцаардан сугуу түүнийгээл  би мөрөөднө
Гандуухан модны навчис сэржигнэ нэгэл уйтгартай
Гунигт  аялгуунд уусан алга болмоор байна
Ай би энд гунигтай байна
Бүүдийх одод чи намайг аван нисээч
Хаана очихыг мэдэхгүй ч би баярлах болно
...ямар их хүслэн бэ
Ай арван наймт чиний харц чинь шатааж
Хайр чинь намайг зовоож байна хэцүү байна
Үзэсгэлэн минь дэврүүхэн минь
 би чамаас гуя
Суудаг байсан сандлаа дурсамж болгоод
Сүүлчийн учирлаа салхид хийсгээд
Надаас сайхан  аялгууг чи эрж олооч
Ай арван наймт чи жаргалтай
Харин би дэндүү  гунигтай...

Тэднийг хараад өрөвдлөө бас уйллаа

Хэлбэр дүрсийг шүтэгч цаг хугацаа
Хэмнэлээ алдсан амьдралтай нийлээд
Бүтээсэн бүхнээ үгүйсгэн суухад
Би тэнд амьдарч байсан юм
Хараал идсэн гунигт хотын гудаманд нь
Цас бороо цугаар бөөндөж байхад
Хань болсон хуучин сандал дээрээ
Хаяад явсан чамайг хүлээж байсан юм
Одоо энд намар болсон
Одоо энд хэн ч үлдээгүй
Олигтой жүжиг ч тавихаа больсон
Ондоон хот руу тэд явсан.........
ай ямар их ганцаардал вэ
ай ямар их хүслэн бэ........

Тэр өдрийг би санадаггүй юм

Тэр өдрийг би санадаггүй юм
Нартай байлуу сартай байлуу
Намар байлуу өвөл байлуу
Тэр өдрийг би санадаггүй юм
Тэгхэд би нисч байсан юм
Тэнгэр хүртэл яагаан байсан
Үхэлч бас надаас зугтаж байсан юм
Үлгрийн тэр гайхамшгийг би мэдэрч байсан юм
Тэр өдөр магадгүй бороотой байсан
Бороо өрөө гайхамшиг байсан
Бодол хүртэл уяхан байсан
Тэр өдөр магадгүй бороотой байсан
Би  тэр өдрийг санадаггүй юм
Цаг хугцаа тэнд зогссон байсан
Цахлай шувууд хүртэл гунигтай байсан
Би  тэр өдрийг санадаггүй юм
Тэр өдөр магадгүй гунигтай байсан
Бүрхэг тэнгэр хүртэл уйтай байсан
Бүхэлдээ тэр зүүд байсан
Тэр өдөр магадгүй гунигтай байсан

Мандалговийн магтаал

Хуучин театр нь дэлгүүр болж
Хундага дарс олдохоо больсон
Бурхад гомдсон энэ хотын
Буланд тохойд би амьдардаг
Энд бүх зүйл гэрлийн удаанаар үргэлжилж
Энд бүх зүйл нуруу хүйт даам саарал
Энд бүх зүйл булшин дунд мэт уйтгартай
Энд бүх зүйл сохор зоосны үнэ цэнэгүй
Энд юу болоод байгааг  ойлгохоо ч больсон
Эгэл жирийн өдөрүүд хайчсаныг мэдэхгүй
Эмх замбараа гэдгийг ч мартсан 
Эмэгнэлт жүжгийн баатрууд л ихсэж байгаа
Гунигт энэ хотыг
Гурван жил сахиад тэд уйддаг
Э хотруу тэд бөөнөөрөө яваад
Эргээд тэд хэзээч ирдэггүй
Харамсан суух үйлийн үртэй
Хамгаас хайртайм гэж цээжээ дэлдэгчихээд л үлддэг
Харанхуй бараан өдрүүдийг
Хар зам тавиад байхгүй болно гэдэгт итгэдэг
Энд бас урт дуунуудыг уртаар дуулдаг
Нэгэн хэвийн тэр дуунуудыг нь бид
Нэн сайхан урлаг гэдэгт итгэдэг
Тэсэхгүй зарим нь хашхирдаг
Тэгэсгээд тэд цөм алга болдог
Элсээр шуурсан эмгэнэл
Энхрий хайртай Мандалговь минээээээээээээээ

Нэг л уйтгартай

Хэн нэгний алхан ирэх чимээ

Анир эвдэн чихнээ сонсдоход

Толгой гудайж дүнсийгээд

Хэн нэгний салхинд шивнэсэн

Хэрмэл үгс намайг зовоогоод

Нэг л уйтгартай

Өвс татаж солиормоор

Хятад кобойтой нийлж индианчуудтай байлдаад

Үл дийлж говьруу одож Есүстэй уулзаад

Болсон явдлаа бүдийг хэлэхэд

Сохорсон охиныг олж

“Шөнө битгий уйлаарай” гэж

Хэмээн тайтгаруулахад

Хэмнэл алдсан цаг хугацаа

Хэсэгтээ чимээгүй зогсоно.

Ашгүй бүх юм дууслаа

Нүдээ анихад тэнгэрт наргүй

Нүглээ тайлхад тэрбээр гуниггүй

Судас минь лугшихгүй ганцаардлыг өвдөлт мэдрэгдээд

Сул эрхтэнгүүд дотоод биеэр нэгнээ хайлдан гүйнэ

Ашгүй бүх юм дууслаа

Гараа алдалхад дэлхий холдоод

Гавланд минь шавьжнууд үүрээ засаад

Ганц тамхи гуйж зөгий үүдээр эргэлдэхэд

Гадаа нартай байгааг би мэдэхгүй

Ашгүй бүх юм дууслаа

Үг сөрсөн хүнийг үхлийн цаадах үхлээр

Үхүүлж таашаал авахад үзэн ядалтын

Үнэр цусныхтай ижил намайг улангасуулж

Үхэх гэдэг хүүхдийг тоглоом шив дээ (хэмээн инээв)

Ашгүй бүх юм дууслаа

Хаа холоос намайг чиглээд ирсэн

Хар хувцастай эмэгтэйн сүнс адил

Би  минь хөнгөрөөд грамм минь хасагдаад

Байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг балай санагдаад (Аягүй хөгжилтэй хэ хэ)

Ашгүй бүх юм дууслаа

Нэрээ санахгүй цаашлаад гэрээ санахгүй мангартаад

Нэг настай хэмээн нар надад хэлэхэд итгээд

Зоосоор мэргэлэж зуун жилийн цаадахыг харахад

Зодуулсан нохдын улих сонсдоод (Аймаар жаргалтай)

Ашгүй бүх юм дууслаа

Сүнсээ танихгүй Ломбардын гудмаар зөрөлдөөд

Сүүлд нь тааралдаж танилцаж ганц юм уугаад

Сая нэгнээ таниж салахгүй хэмээн тэврэлдэхэд

Саглайсан зүрхний цохилт салсан утас шиг дийд дийд…

Ашгүй бүх юм дууслаа