Tuesday, November 23, 2010

Миний цэцэг

Миний тарисан цэцэг нэн тансаг
Үнэр нь хаач байхгүй анхилам
Дэлбээ нь нил яагаан
Иш нь нарийхан гуалиг
Нүдэн дээр минь
Цэцэг минь үхэж байна
Би юуч хийж чадахгүй байна
Хөлийг минь хөшөөж
Гарыг минэ гавалжээ
Миний цэцэг намайг өрөвдөж уйлж байна
Ай аймшигтай байна
Гэхдээ өөртөө яг үнэнийг хэлхэд
Агаарт хэзээч цэцэг ургадаггүй юм

Ай хорвоо...

Зуныг би халуун гэж бодоод
Замыг би урт гэж хууртаад
Хамгийн дуртай бүхнээсээ урваад
Хайр дурлалд нүд минь сохоржээ

Monday, November 22, 2010

Тоостой замын хэлмэгдүүлэлт















Зүүд гурвантаа эргэжээ би унтсаар л…
Чамайг үхсэнээс хойш зул долоон жил асжээ
Би бодлоо. Гунигтай байна
Би уйллаа нулимс гашуун байна.
Чамайг явсанаас хойш бүх зүйл өөрчлөгдсөн
Би жаахан бүдүүрч чиний найз охин худалч болсон
Томоогүй бага насны минь дурсамж бүхэн
Тоостой замын хэлмэгдүүлэлт болон ард үлджээ
Анд минь энэ үед чи алга
Цаг хугацааны эрхээр би чамайг мартаж байна
Бас л нэгэн аймшиг
Чиний зураг тэмдэглэлийн дэвтэрт шарлаж
Чиний орон зай миний зүрхэнд харлаж байна.

III

Чамайг харснаар би орших болсон
Цаг хугацаа болоод амьдралыг таньсан
Ердийн өгөгдлөөс эхлээд ертөнцийн гүн хязгаар
ерөөс чамаас ялгарах солонго болохыг ухаарсан.
2009.11.13
 О.Элбэгтөгс 

Би үхэлд айсуй

Гунигтайгаар цохилох цагийн зүү чи
Гутарсан зүзрхний минь цохилт болон зовооном
Саранд атаархан хуцах нохойн дуу агаарт тэнэн
Зөөлөн салхинд толгойгоо гудайлгах гунигт залуу
Зүүд амьдрал хоёр тамалсан орчлон
Бүх юм байрандаа
Бүх зүйл алдаатай
Бүх юм ахуй
Бүх юм уйтгартай
Цаас нисэж ханад бууна
Лаа асна сүүдэр гэрэлтэнэ
Ай миний ганцаардал
Утаа ягааран таазанд торлогдоно
Хамгийн дур булаан бүхэн харанхуйд дарагдаад
За мэдэхгүй дургүй хүрчихлээ
Тэгж ярьвал бүх юм нэрнээсээ хамаардаг юм
Миний-хүслээ шивнэсэн мөчүүд
Миний суудаг байсан сандал
Чамайг хараад би өрөвдлөө
Чамайг хараад би уйллаа
Хос хоёрын өвөр дээрээ эрхлүүлдэг байсан
Бурхад атаархам цаг хугацаа хайчаав
Ганцаардан суухад надтай ярилцдаг байсан
Гал халуун нас чинь хайчиваа
Салхи бид хоёрыг адилхан гэсгээжээ
Сайн анд чиний гоо үзэсгэлэнг авч
Санаа муутай миний нүдийг авч дээ ай
Халцарсан будаг хаагдсан зүрх
Хоосон мод, хөндий цээж
Ай би үхэлд айсуй

Wednesday, November 17, 2010

Намрын...

Хонгор салхи шувуудаас уйдаад
Холдон одох үүлс дүнсийгээд
Хаяа газрын буйдхан энэ хотод
Хамгийн гунигт хүмүүс амьдарнам

******************************************

******************************************
Цонхон дээр суугаа миний гунигт дагина
Тэнгэрт төөрсөн шувуухай шиг
Юутай уйтгартай
Юутай үзэсгэлэнтэй.

сарны туяа

Ай мэлмэрэн урсах сарны туяа
Ай манан буусан будант талыг сэрээхэд
Ай чимээгүй урсах гунигт мөрөн
Ай чиний мөрийг урсган одох, их ганцаардал
Ай миний уусган одогч зүрхний тольтон дээр
Ай чиний аймшигт нүглийн гэрчийг устгах
Ай аниргүй тал минь энэ орон зайн
Ай альхан талд нь бид төрөө вэ?
Ай санаа алдаж барамгүй уудам тал, их хүслэн
Ай сансраас надад илгээсэн гунигт харцанд чинь живмээр
Ай чамтай хамт нулимс болон ууршмаар

Сар

lХөдлөл 1
Цагаан бүтээлэгтэй ширээг 4 хүн тойрон сууна. Дунд нь лаа астай архи  тавиатай байна Тэр 4 хүн шуугалдаж элдэвийг ярьцгаана.
Ноён Я: Чимээгүй чимээгүй больцгоо нөхөд минь миний онгод хэдийд морилон ирдэгийг сонс. Намрын тэнгэр нулимстай нүд шиг бүүдийж уйлах бороо үглээ  эхнэрийн  үг мэт үл сална. /санаа алдас хийнэ/Сайхан шаргал навчис хагацах мэт эх модноосоо тасран унаад хөлийн дор хог мэт  хэвтэн, толгойн дээр үүлэн чинадад өнчин ганц ангир нулимс эвэлтэл ганхуй дор сэтгэлийн хад эмтэрч уяралын сүү зүсрэн онгодын цагаан дагина цэмцэгнэн ирж зүрхний цэнхэр талд уянгын вальс эргэн ай онгод минь дуудахын цагт дандаа ирдэггүй шүү чи чи миний баяр жаргал /гэж хэлээд шүүрс алдан суудалдаа сууна хэсэг байзанснаа тамхи асаан хүчтэй  хоёр гурав сорно/
Ноён До:Аргагүй л яруу найрагчийн хуйх шүү                                                                                                      НоёнХАР: Хэлж байгаа нь  эгэл жирийн  хүн лав бишээ                                                                                                                        Ноён ЦЭЭЭ:/ холойгоо засахад бүх анхаарал түүн дээр төвлөрнө/ Миний гүн ухааны шүлгийг 25 дугаар зуун гэхэд сүёлт хүн төрлөхтөн ойлгож ,харин миний онгод юмсийг бодох тусам ордог ялангуяа орон дээрээ хэвтээд л тааз ширтэн байхад аяндаа цэнхэр тэнгэр нэвт харагдана,ертөнцийн тухай бодол энэ муу умгархан цээжинд чулуудаад ирнэ.Би  орчиндоо түймэр гарсан ч мэдэхээргүй даяанч адил бүхнийг умартахад. Бодлын цагаан шувуу хорвоогийн будант амьдрал дундуур элэн  халин ниснэ.Би ингэхэд нарт алтан дэлхийн ,хүн махбодийн үүсэл ,үхэх ,төрөх, жаргах,зовохын ухаанаа цааснаа тэрэлмээр болдог./Уртаар санаа алдан сахлаа илнэ ширээ тойрогсод алга ташна.                                                     Ноён Я:Ёстой ухаантан                                                                                                                                               Ноён ХАР:Бэхтэйгээ хутгалдмар овоо ухаантай юмаа/шилтэй архинаас Ноён ЦЭЭЭ өгнө.  Ноён ЦЭЭЭ архийг аваад ямар нэгэн зүйл амандаа бувтнан ууна/
НоёнХАРБооёо: Цусаар тээгэл /гэсээр босно/ Ухаантай хүнтэй хэрэлдэж үзэх юмсан. Хүнтэй хэрэлдэхээр л онгодын илд хуйнаасаа суга үсэрч үгийн хялгасыг үлээхэд ирэнд нь үг тас тас үсэрч   байдаг юм . Бэхтэйгээ хутгалдмар тэр жил би “Зүрх цагаан охин хар гөлөгний гунигт дуулал” гэдэг алдартай туулиан бичихэд нохойтойгоо Гитлерийн тухай хэрэлдэж байж бичсэн юм /ширээ тойрогсод гайхсан янзаар харахад/ нээрээн яг үнэн маргаан хэрүүл гэдэг бол сэтгэлийн галыг өрдөгч ганц түлш юм. Бэхтэйгээ хутгалдмар/гэж хэлэн сууна. Ширээ тойрогсод нам гүм /
Ноён До : Миний онгод зурсан  зургаа харахаар ордог. Зургаа харахаар зүрх хэм алдаж цохилоод уран үгийн очер толгойд багтахаа байдаг юм. Дурлал бол мөнх нөхөд минь та нар Шекспирийн бичсэнийг уншсан биз дээ Италийн ч нэг хүн хэлсэн байдаг. /гэж хэлээд зангиагаа султган нүдэнд нь нулмис цийлэгнэн бачуурна.   Ноён ЦЭЭЭ: түүнийг тайвшруулан  мөрөн дээр нь зөөлөн цохино. Тэр арагшаа суун толгойгоо дээш харуулан тааз ширтэх агаад түүний нүднээс ганц дусал нулимс урсан бууна./

Хөдлөл 2
Ширээ тойрогсод архиа тойруулсаар л
Ноён Яагаан: Надад багш бий. Тэр бол би өөрөө юм надаас өөр өөрт минь багшлах багш ертөнцөд байхгүй.
Ноён ХАР Би бол дээрээ багшгүй доороо шавьгүй уянгийн дөлөнд шатаж яваа хүн үзүүлээд өгөөрэй гэж өөрөө өөртөө агсам тавьдаг даа. Бэхтэйгээ хутгалдмар  
   Ноён До : миниий  багш гэж юу ч биш би түүнээс хол давсан. Шүлгийг нь би засаж өгдөг юм
Тоост орчлон  чи намайг  Тоох цаг нь болоогүй юу    Ирэн цагийн чулуу Ирлэндээ ирлэн намайг.
Ноён Я: Нохойн баас чиний шүлэг гэж юу байдгийн
Ноён До : Чи мэдэхгүй миний хар авдарт юу байгааг үзээгүй байж битгий ингэж онгир
Ноён Я: Чиний шүлэг бол хуулан бичлэг
Ноён До : надад тийм шүлэгнүүд таарахгүй
Ноён ЦЭЭЭ:  найзууд муудах эвгүй шүүдээ алив наг бариадах / гэхэд тэр 2 намжин нэг нэг ууна/
Ноён ЦЭЭЭ: нөхөдөө та нар одоо ямар уран бүтээл дээр ажилж байна . Би “Нөхөдийн дунд ганцаараа” гэдэг романаа дуусгаад одоо “Чиний үхэлд би буруугүй” гурвалсан романоо эхлээд байгаа.
Ноён ХАР Би хэд хонгийн өмнө “Мэдрэмжит дэлхий миний гариг мөн үү?” гэдэг номоо бичиж дууслаа. Бэхтэйгээ хутгалдмар   гэж
Ноён Яагаан:  Би ч саяхан “Нулмист хорвоо “ гэдэг найраглал эхлүүлсэн  өөрч юм бичихгүй байна даа.
Ноён До : ингэхэд би та нар сонин дуулгах уу
Ноён ХАР  яамар сонин?
Ноён До : маргааш энд нэг хүн ирнэ гэсэн
Ноён ЦЭЭЭ:  маргааш гэж хэзээ?
Ноён До : хавар л байхгүй юу даа
Ноён ЦЭЭЭ: аан хэн чамд тэгж байна
Ноён ДО:  Өчигдөр над дээр охин  минь ирээд хэлсэн
Ноён ХАР :  Тэгвэл би мэргэлээдэхье.Цусаар тэгэл гэж /  2 ширхаг шоо гаргаж ирэн шогоо хаяна хэсэг харснаа/ Урт үстэй ухаантай залуу байна
Ноён ДО:   ӨӨ нэрээ тийн хүмүүс түүнийг амьдад нь хайрлаагүй юм гэсэн
Ноён ЦЭЭЭ  тийм үү? Одоо цаг оройтлоо өндрөлөх үү / бүгд тэгье тэгье гэж босцгооно/
Хөдлөл 3
Сарны гэрэлд булшны чулуунууд харагдана ширээн дээр ганцхан лаа асаатай байх бөгөөд лааны дөл салхинд хииснэ гэв гэнэд лаа унтарна. Харанхуйлал.


                                                                                                                                                        

Tuesday, November 9, 2010

булшины цэцэг

Төгөлд ургах булшины цэцэг
 Төөрөлдөн гүйлдэх бидний сүнс
Зүрхний хэмнэлээр өөрчлөгдөх гунигт хорвоо
Зөндөөн удаан намайг зовоов
Хагдран унах цэцэгсийн дохиур 
Хаалганы цаана нуугдах нууцхан хүслэнд минь
Үхэл, хагацал, зовиур, шаналал бүгдийг
Үүрд надаас үлдээлгүй сорооч
 Тэнгисийн эрэгт тамлагдах хад шиг
 Тэнэг болтлоо  би зовж байна.
Хамгийн сайн найз минь хүн сүрэгт уравлаа.
Хаачхаа мэдэхгүй тэднийг өрөвдөөд
Халаасандах ганц гэрлээ тэдэнд өглөө.
Ай хөөрхий хүн сүрэг минь ...
Харуусал бухимдал минь надад таалагдах тэр мөчид
Хавраас өвөлд, цаснаас бороонд дуулдахаар
Хайр,  эрх чөлөө гунигт амьдрал миньгэж хашхираад
Хүн төрөлхтний хүсээгүй хүүхэд би болном.
Төгөлд ургах булшины цэцэг
 Төөрөлдөн гүйлдэх бидний сүнс

зүүдэн

Аниргүйд чамайг бодоход
Аялах дуу минь хиймэл шүд шиг амнаас зүгээр л уначихна
Ахиулаад цааш сэтгэхэд
Анхилуун үнэр чинь тархинд шар ус шиг хуралдчихна
Зүүдэн дундаа чамайг хайсаар
Зөндөө удаан уйлсаан, хөнжилдөө
Хөгжим тоголдог гар чинь цээжээр тэнэхгүй
Хөндий хоосон зүрх л хаа хамаагүй хөлбөрнө тэгснээ гэнэт бөмбөр
Бүрээ үлээгээд Нирвана эгшиглэхэд
Бүдэг бадагхан дүр чинь өмнүүр сүүмийгээд
Золиг чинь чамд арай дурлачихсан юм биш байгаа
Зориуд гитар эгшиглэхэд зөрүүд магнитфони хөггүй эгшиглэнэ
Зажилсан хуурцаг, энэ биеэс өөр төлөөлүүлэх хүнгүй
Бүсгүй минь бүлээхэн алганд чинь бялзуухай шиг дулаацах
Богинохон шөнө төгөлдөр хуурыг минь хулгайлчихаж
Гэснээ л… одоо тэнгэр дуугарах
Цаана нь хийлийн гоцлол, үгүй дээ хонгор минь
Үнэтэй хормууд минь чиний үнэт сүрчиг шиг замхрахгүй
Үхрийн мөөрөлт, яадаг ягаан лүд вэ энэ хорвоо
Ямартай ч биднийг учруулахгүй нь лавтай
Чамайг өнгөтөөр зүүдлэж байтал зурагтын өнгө арилж
Хар цагаан зүүд хуучны кино шиг эрээлжилнэ
Бодвол чамд дурлаж дээ хонгор минь
Болж өгвөл одоо рокоор цочоомоор байна
Басс гитар бан бан бан
Бас л нэг юм дутуу байна тэнэг лүд юугаа орхио вэ
Утсыг чинь авахаа мартжээ
Унтаад зүүдэндээ л авахаас