Гал халуун арван наймт хажууд минь догдолно
Ганцаардан сугуу түүнийгээл би мөрөөднө
Гандуухан модны навчис сэржигнэ нэгэл уйтгартай
Гунигт аялгуунд уусан алга болмоор байна
Ай би энд гунигтай байна
Бүүдийх одод чи намайг аван нисээч
Хаана очихыг мэдэхгүй ч би баярлах болно
...ямар их хүслэн бэ
Ай арван наймт чиний харц чинь шатааж
Хайр чинь намайг зовоож байна хэцүү байна
Үзэсгэлэн минь дэврүүхэн минь
би чамаас гуя
Суудаг байсан сандлаа дурсамж болгоод
Сүүлчийн учирлаа салхид хийсгээд
Надаас сайхан аялгууг чи эрж олооч
Ай арван наймт чи жаргалтай
Харин би дэндүү гунигтай...
No comments:
Post a Comment