Нүдээ анихад тэнгэрт наргүй
Нүглээ тайлхад тэрбээр гуниггүй
Судас минь лугшихгүй ганцаардлыг өвдөлт мэдрэгдээд
Сул эрхтэнгүүд дотоод биеэр нэгнээ хайлдан гүйнэ
Ашгүй бүх юм дууслаа
Гараа алдалхад дэлхий холдоод
Гавланд минь шавьжнууд үүрээ засаад
Ганц тамхи гуйж зөгий үүдээр эргэлдэхэд
Гадаа нартай байгааг би мэдэхгүй
Ашгүй бүх юм дууслаа
Үг сөрсөн хүнийг үхлийн цаадах үхлээр
Үхүүлж таашаал авахад үзэн ядалтын
Үнэр цусныхтай ижил намайг улангасуулж
Үхэх гэдэг хүүхдийг тоглоом шив дээ (хэмээн инээв)
Ашгүй бүх юм дууслаа
Хаа холоос намайг чиглээд ирсэн
Хар хувцастай эмэгтэйн сүнс адил
Би минь хөнгөрөөд грамм минь хасагдаад
Байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг балай санагдаад (Аягүй хөгжилтэй хэ хэ)
Ашгүй бүх юм дууслаа
Нэрээ санахгүй цаашлаад гэрээ санахгүй мангартаад
Нэг настай хэмээн нар надад хэлэхэд итгээд
Зоосоор мэргэлэж зуун жилийн цаадахыг харахад
Зодуулсан нохдын улих сонсдоод (Аймаар жаргалтай)
Ашгүй бүх юм дууслаа
Сүнсээ танихгүй Ломбардын гудмаар зөрөлдөөд
Сүүлд нь тааралдаж танилцаж ганц юм уугаад
Сая нэгнээ таниж салахгүй хэмээн тэврэлдэхэд
Саглайсан зүрхний цохилт салсан утас шиг дийд дийд…
Ашгүй бүх юм дууслаа
hi andaa blogspoted tavtai moril
ReplyDelete