Аниргүйд чамайг бодоход
Аялах дуу минь хиймэл шүд шиг амнаас зүгээр л уначихна
Ахиулаад цааш сэтгэхэд
Анхилуун үнэр чинь тархинд шар ус шиг хуралдчихна
Зүүдэн дундаа чамайг хайсаар
Зөндөө удаан уйлсаан, хөнжилдөө
Хөгжим тоголдог гар чинь цээжээр тэнэхгүй
Хөндий хоосон зүрх л хаа хамаагүй хөлбөрнө тэгснээ гэнэт бөмбөр
Бүрээ үлээгээд Нирвана эгшиглэхэд
Бүдэг бадагхан дүр чинь өмнүүр сүүмийгээд
Золиг чинь чамд арай дурлачихсан юм биш байгаа
Зориуд гитар эгшиглэхэд зөрүүд магнитфони хөггүй эгшиглэнэ
Зажилсан хуурцаг, энэ биеэс өөр төлөөлүүлэх хүнгүй
Бүсгүй минь бүлээхэн алганд чинь бялзуухай шиг дулаацах
Богинохон шөнө төгөлдөр хуурыг минь хулгайлчихаж
Гэснээ л… одоо тэнгэр дуугарах
Цаана нь хийлийн гоцлол, үгүй дээ хонгор минь
Үнэтэй хормууд минь чиний үнэт сүрчиг шиг замхрахгүй
Үхрийн мөөрөлт, яадаг ягаан лүд вэ энэ хорвоо
Ямартай ч биднийг учруулахгүй нь лавтай
Чамайг өнгөтөөр зүүдлэж байтал зурагтын өнгө арилж
Хар цагаан зүүд хуучны кино шиг эрээлжилнэ
Бодвол чамд дурлаж дээ хонгор минь
Болж өгвөл одоо рокоор цочоомоор байна
Басс гитар бан бан бан
Бас л нэг юм дутуу байна тэнэг лүд юугаа орхио вэ
Утсыг чинь авахаа мартжээ
Унтаад зүүдэндээ л авахаас
No comments:
Post a Comment