lХөдлөл 1
Цагаан бүтээлэгтэй ширээг 4 хүн тойрон сууна. Дунд нь лаа астай архи тавиатай байна Тэр 4 хүн шуугалдаж элдэвийг ярьцгаана.
Ноён Я: Чимээгүй чимээгүй больцгоо нөхөд минь миний онгод хэдийд морилон ирдэгийг сонс. Намрын тэнгэр нулимстай нүд шиг бүүдийж уйлах бороо үглээ эхнэрийн үг мэт үл сална. /санаа алдас хийнэ/Сайхан шаргал навчис хагацах мэт эх модноосоо тасран унаад хөлийн дор хог мэт хэвтэн, толгойн дээр үүлэн чинадад өнчин ганц ангир нулимс эвэлтэл ганхуй дор сэтгэлийн хад эмтэрч уяралын сүү зүсрэн онгодын цагаан дагина цэмцэгнэн ирж зүрхний цэнхэр талд уянгын вальс эргэн ай онгод минь дуудахын цагт дандаа ирдэггүй шүү чи чи миний баяр жаргал /гэж хэлээд шүүрс алдан суудалдаа сууна хэсэг байзанснаа тамхи асаан хүчтэй хоёр гурав сорно/
Ноён До:Аргагүй л яруу найрагчийн хуйх шүү НоёнХАР: Хэлж байгаа нь эгэл жирийн хүн лав бишээ Ноён ЦЭЭЭ:/ холойгоо засахад бүх анхаарал түүн дээр төвлөрнө/ Миний гүн ухааны шүлгийг 25 дугаар зуун гэхэд сүёлт хүн төрлөхтөн ойлгож ,харин миний онгод юмсийг бодох тусам ордог ялангуяа орон дээрээ хэвтээд л тааз ширтэн байхад аяндаа цэнхэр тэнгэр нэвт харагдана,ертөнцийн тухай бодол энэ муу умгархан цээжинд чулуудаад ирнэ.Би орчиндоо түймэр гарсан ч мэдэхээргүй даяанч адил бүхнийг умартахад. Бодлын цагаан шувуу хорвоогийн будант амьдрал дундуур элэн халин ниснэ.Би ингэхэд нарт алтан дэлхийн ,хүн махбодийн үүсэл ,үхэх ,төрөх, жаргах,зовохын ухаанаа цааснаа тэрэлмээр болдог./Уртаар санаа алдан сахлаа илнэ ширээ тойрогсод алга ташна. Ноён Я:Ёстой ухаантан Ноён ХАР:Бэхтэйгээ хутгалдмар овоо ухаантай юмаа/шилтэй архинаас Ноён ЦЭЭЭ өгнө. Ноён ЦЭЭЭ архийг аваад ямар нэгэн зүйл амандаа бувтнан ууна/
НоёнХАРБооёо: Цусаар тээгэл /гэсээр босно/ Ухаантай хүнтэй хэрэлдэж үзэх юмсан. Хүнтэй хэрэлдэхээр л онгодын илд хуйнаасаа суга үсэрч үгийн хялгасыг үлээхэд ирэнд нь үг тас тас үсэрч байдаг юм . Бэхтэйгээ хутгалдмар тэр жил би “Зүрх цагаан охин хар гөлөгний гунигт дуулал” гэдэг алдартай туулиан бичихэд нохойтойгоо Гитлерийн тухай хэрэлдэж байж бичсэн юм /ширээ тойрогсод гайхсан янзаар харахад/ нээрээн яг үнэн маргаан хэрүүл гэдэг бол сэтгэлийн галыг өрдөгч ганц түлш юм. Бэхтэйгээ хутгалдмар/гэж хэлэн сууна. Ширээ тойрогсод нам гүм /
Ноён До : Миний онгод зурсан зургаа харахаар ордог. Зургаа харахаар зүрх хэм алдаж цохилоод уран үгийн очер толгойд багтахаа байдаг юм. Дурлал бол мөнх нөхөд минь та нар Шекспирийн бичсэнийг уншсан биз дээ Италийн ч нэг хүн хэлсэн байдаг. /гэж хэлээд зангиагаа султган нүдэнд нь нулмис цийлэгнэн бачуурна. Ноён ЦЭЭЭ: түүнийг тайвшруулан мөрөн дээр нь зөөлөн цохино. Тэр арагшаа суун толгойгоо дээш харуулан тааз ширтэх агаад түүний нүднээс ганц дусал нулимс урсан бууна./
Хөдлөл 2
Ширээ тойрогсод архиа тойруулсаар л
Ноён Яагаан: Надад багш бий. Тэр бол би өөрөө юм надаас өөр өөрт минь багшлах багш ертөнцөд байхгүй.
Ноён ХАР Би бол дээрээ багшгүй доороо шавьгүй уянгийн дөлөнд шатаж яваа хүн үзүүлээд өгөөрэй гэж өөрөө өөртөө агсам тавьдаг даа. Бэхтэйгээ хутгалдмар
Ноён До : миниий багш гэж юу ч биш би түүнээс хол давсан. Шүлгийг нь би засаж өгдөг юм
Тоост орчлон чи намайг Тоох цаг нь болоогүй юу Ирэн цагийн чулуу Ирлэндээ ирлэн намайг.
Ноён Я: Нохойн баас чиний шүлэг гэж юу байдгийн
Ноён До : Чи мэдэхгүй миний хар авдарт юу байгааг үзээгүй байж битгий ингэж онгир
Ноён Я: Чиний шүлэг бол хуулан бичлэг
Ноён До : надад тийм шүлэгнүүд таарахгүй
Ноён ЦЭЭЭ: найзууд муудах эвгүй шүүдээ алив наг бариадах / гэхэд тэр 2 намжин нэг нэг ууна/
Ноён ЦЭЭЭ: нөхөдөө та нар одоо ямар уран бүтээл дээр ажилж байна . Би “Нөхөдийн дунд ганцаараа” гэдэг романаа дуусгаад одоо “Чиний үхэлд би буруугүй” гурвалсан романоо эхлээд байгаа.
Ноён ХАР Би хэд хонгийн өмнө “Мэдрэмжит дэлхий миний гариг мөн үү?” гэдэг номоо бичиж дууслаа. Бэхтэйгээ хутгалдмар гэж
Ноён Яагаан: Би ч саяхан “Нулмист хорвоо “ гэдэг найраглал эхлүүлсэн өөрч юм бичихгүй байна даа.
Ноён До : ингэхэд би та нар сонин дуулгах уу
Ноён ХАР яамар сонин?
Ноён До : маргааш энд нэг хүн ирнэ гэсэн
Ноён ЦЭЭЭ: маргааш гэж хэзээ?
Ноён До : хавар л байхгүй юу даа
Ноён ЦЭЭЭ: аан хэн чамд тэгж байна
Ноён ДО: Өчигдөр над дээр охин минь ирээд хэлсэн
Ноён ХАР : Тэгвэл би мэргэлээдэхье.Цусаар тэгэл гэж / 2 ширхаг шоо гаргаж ирэн шогоо хаяна хэсэг харснаа/ Урт үстэй ухаантай залуу байна
Ноён ДО: ӨӨ нэрээ тийн хүмүүс түүнийг амьдад нь хайрлаагүй юм гэсэн
Ноён ЦЭЭЭ тийм үү? Одоо цаг оройтлоо өндрөлөх үү / бүгд тэгье тэгье гэж босцгооно/
Хөдлөл 3
Сарны гэрэлд булшны чулуунууд харагдана ширээн дээр ганцхан лаа асаатай байх бөгөөд лааны дөл салхинд хииснэ гэв гэнэд лаа унтарна. Харанхуйлал.
ya laitai hamaa tsaash ni urgeljleh uu
ReplyDeleteaan
t.anu
ReplyDeletemedeej goy gehdee chamaas ilvv ihiig hvleej bna
bvr sainiig....