Заримдаа би итгэнэ
Зааныг сүүлгүй гэж
Зарааг үсгүй гэж
Замыг тоосгүй гэж
Итгээд
Итгээд л
Итгээд л
Этгээд бодлоо үлдэн хөөхөд
Надаас унасан бодлууд
Газарт бууж цэцэгсийг ургуулаад
Ургасан цэцэгс нь
Улс төржиж усыг шүүмжлээд
Нарыг ажлаас нь халахад
Амьдрал яг зүүд шиг санагдаад
Аягүй олон санаанууд
Ар нуруунаас хутгалаад
Аймаар их өвдсөн ч
Ашгүй үхэл тойроод
Авс захиалах хэрэггүй
Арван цаас халаасандаа үлдлээ
Авгайн хийх хоолны жоронд
Нэг л эндүүрэл гарчээ
Аальгүйтэж инээмээр санагдахад
Амьдрал тэр чигтээ комеди
Ха ха ха ха ханашгүй сайхан мэдрэмж
Хаалга балбалгүй ороод ирлээ
Багш минь намайг
Идеалист гэж хараалаа
Багахан донгосоорой
Багш гуай
Тэгж ярьвал тэр
Тэмүүжнийг чинь
Бодров илүү хийсэн шүү
Заримдаа би итгэнэ
Зааныг сүүлгүй гэж
Зарааг үсгүй гэж
Замыг тоосгүй гэж
Итгээд
Итгээд л
Итгээд л
Заан сүүлтэй
Зараа үстэй
Зам тоостой
Заримдаа итгэдэггүйээ.
Baih yostoi shuleg baih gazraa irchee shiv
ReplyDelete